Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > Буудайн бутлалт ба гололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан төлөв.
Буудайн бутлалт ба гололтын үе шат илрэх хугацааны урьдчилсан төлөв.
Шинэчлэгдсэн: 2024-04-27 07:57:11
БУУДАЙН БУТЛАЛТ, ГОЛЛОЛТЫН ҮЕ ШАТ ЭХЛЭХ
ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
2017.05.28
Дархан-Уул аймгийн Хонгор сумын судалгааны Алтангадасын талбайн ажиглалтын хэсэгт 2017 онд 5 дугаар сарын 9-нд, Цайдамын талбайн ажиглалтын хэсэгт 5 дугаар сарын 13-нд, 6-р бригадын ажиглалтын хэсэгт 5 дугаар сарын 14-нд тус тус буудай тариалсан.
Ажиглалтын мэдээгээр Алтангадасын талбайд буудайн цухуйлт 5 дугаар сарын 20-нд, Цайдам, 6-р бригадын талбайд 5 дугаар сарын 24-нд цухуйлтын үе шат эхэлсэн. Буудайн цухуйлтын үе шатаас голлолтын үе шат эхлэх хүртэл шаардлагатай дулааны хэмжээ 265 градус байдаг бөгөөд 2017 оны 6 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ, хөрсний чийгийн нөөц зэргийг үндэслэн бутлалт, голлолтын үе шат илрэх хугацааг тооцлоо.
Буудайн бутлалт, голлолтын үе шат эхлэх төлөв
№ |
Талбайн нэр
|
Буудайн бутлалтын үе шат ажиглагдах хугацаа
|
Буудайн гололтын үе шат ажиглагдах хугацаа
|
||
ОЖД
|
2017 онд
|
ОЖД
|
2017 онд
|
||
1
|
Алтангадас
|
6-р сарын 8
|
6-р сарын 4
|
6-р сарын 18
|
6-р сарын 14
|
2
|
6-р бригад
|
6-р сарын 10
|
6-р сарын 8
|
6-р сарын 20
|
6-р сарын 16
|
3
|
Цайдам
|
6-р сарын 8
|
6-р сарын 10
|
6-р сарын 18
|
6-р сарын 16
|
Тооцооны аргаар судалгааны талбайнуудад бутлалтын үе шат 6 дугаар сарын 4-10 -ны хооронд, голлолтын үе шат 6 дугаар сарын 14-16 -ны үеэр тус тус эхлэж ОЖД-аас 2-4 хоногоор өөрчлөгдөхөөр байгаа нь талбайд үр суулгасан хугацаанаас хамаарч байна.
МЭДЭЭ ГАРГАСАН: ХААЦУ-ЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ М.АРИУНБУЯН